С.Батболд: Цахим яам болох зорилт тавин ажиллаж байна

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Энэ удаа Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдыг урьж, ярилцлаа. “ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ТОМ ЗУРГААР ХАРЖ БАЙНА” -Миний үндсэн мэргэжил авто ашиглалтын инженер.  Би мэргэжлээрээ 1992 оноос хойш цэргийн болон нийгмийн байгууллага, төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байна.   Тухайлбал, 2012 оноос өмнө тээврийн үйлчилгээ, хяналт, хэрэгжилтийн газар хэлтсүүдэд ажиллаж байсан бол түүнээс хойш салбарын хөгжил, бодлого боловсруулах түвшинд ажиллаж байна.  Ялангуяа, 2012 оноос Зам, тээврийн яаманд Хяналт, шалгалт хариуцсан … Continue reading С.Батболд: Цахим яам болох зорилт тавин ажиллаж байна